Тус сургууль нь  хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдлыг багасгах орчин үеийн технологийг ашиглан 3,736 м2 ашигтай талбай бүхий 2 давхар захиргаа аж ахуй, сургалтын танхим, биеийн тамир, гал тогооны гэсэн 3 блоктой, 320 хүүхдийн суудалтай, хоёр ээлжээр 640 хүүхэд хичээллүүлэх боломжтойгоор баригдаж,  2014.02.24 өдөр хийж нээлтээ хийсэнээр Ерөнхий боловсролын 125-р сургууль болон үүсгэн байгуулагдсан түүхтэй. Нийт  59     багш, ажилтантайгаар  24 бүлэгт 740 сурагч  хоёр ээлжээр хичээллэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  

  • Сургуулийн гаднах орчинг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн багш ажилчид, сурагчид,эцэг эхчүүд, хамтран 3500 м.кв газрыг зүлэгжүүлж, үхрийн нүд, нохойн хошуу, чацаргана зэрэг 150 ш жимсний мод,  агч мод 50ш, улиас 200ш, хайлаас 1500ш  нийт 1900 ширхэг мод тарьж усалж арчилж байна. Мөн явган хүний зам тавих, зүлэгний хашлага хийх, биеийн тамирын талбай  унадаг дугуйн зогсоол тохижуулах ажлууд хийгдэж сургуулийн орчинд 600 ширхэг тасалгааны цэцэг тарьж ургуулсан.
  • БОНХЯам, МАБНХолбооноос зохион байгуулсан “Шилдэг ногоон байгууламжтай сургууль” шалгаруулах улсын уралдаанд 2-р байр эзэлж батламж мөнгөн шагналаар шагнуулсан.

2018-11-12-ны өдөр Багануур дүүргийн  5-р хорооны Их гүн хэсэгт 320 хүүхдийн суудалтай бага сургууль болох Оюуны эрин цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрны барилгыг ажлын комисс хүлээн авсан.

            Тус барилгыг Нийслэлийн өмчийн харилцааны газартай “Мөнхийн үргэлжлэл” компаний байгуулсан гэрээний дагуу  байгаль цаг уурын дараах нөхцөлд тохируулан Гүйцэтгэсэн.

  • Гадна агаарын тооцоо температур -39.0С0
  • Цасны ачаалал -50 кг/м2
  • Салхины ачаалал -35 кг/м2
  • Газар хөдлөлийн тооцоот балл -6 балл

            Барилгын ажлыг хугацаанаас нь өмнө  буюу 2018 оны 11-12 нд Улсын комисст хүлээлгэн өгснөөр ашиглалтад орсон.

Тус хичээлийн байранд бага ангийн 14 бүлэгт 450 сурагч хичээллэж байна.

2018-12-10-ны өдөр 320 хүүхдийн суудалтай тус бага сургууль болох Оюуны эрин цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрны нээлтийг албан ёсоор зохион байгуулсан.

  Манай сургууль нь нийт  116 багш,  ажилтантай . Үүнээс Захиргааны ажилтан 11,  багш  66, үйлчилгээний  39  ажилтантайгаар  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн тэргүүлэх  зэрэгтэй 13, заах аргач зэрэгтэй 29 багш ажиллаж байна.  Тус цогцолбор сургууль нь 2 ээлжээр хичээллэж 1-12-р ангийн нийт 1160 суралцаж байна.

            2019 оноос Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй, 2021 оноос Гар бөмбөгийн төрөлжсөн  сургалттай ангиудыг хичээллүүлж эхэлсэн.

Хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх 4 төрлийн 28 сургалтууд зохион байгуулагдаж байна.

НИЙТЛЭЛ

Мэдээ мэдээлэл

Сургуулийн өдөр тутмын үйл ажиллгааны тухай мэдээ мэдээлэл, зарлал, нийтлэл.

Мэдээ мэдээлэл / 2023/11 27

Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн “Хүүхэд хамгаалал”-ын төслийн хүрээнд сургуульд маань хүүхдийн нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд […]

Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний арга зүй сэдэвт цахим сургалт
Мэдээ мэдээлэл / 2022/12 13

Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний арга зүй сэдэвт цахим сургалт

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон […]

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Бүртгэл
& Мэдээлэл

Элсэлтийн тухай мэдээлэл авах бол? +976 7021 3501